Э.Мөнх-Очир: Олимпын хороо тамирчдад 200 саяар допинг зарсан

Өчигдөр буюу 2022.03.28-ны өдөр МҮОХ-ны VIII чуулган Шангри-Ла зочид буудалд болж өнгөрлөө. Уг хуралд Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна.

Уг хурлын үеэр Э.Мөнх-Очир: “Монгол улсын төсвийн байнгын хороо, Үндэсний аудитоос гарсан дүгнэлтээр МҮОХ 200 сая төгрөгийн допинг тамирчдад зарсан тухай дүгнэлтийг ярихаас нааш энэ хурлыг хийж болохгүй. Тайлант хурал дээр тайлангаа ярихгүй байна” гэв.
Хурлаар МҮОХ-ны өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах удирдлагын багийг сонгох байсан юм. 
Г.ОЮУНТУЯА

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments